
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны салбар нь аливаа улс орон бүрийн хувьд нэн тэргүүний салбар бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж чадвал тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой салбар юм.
Иймээс Цахар лигдэн ХХК нь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Компани маань үйл ажиллагаа явуулж байх хугацаанд миний бие өөрөө хүнд өвдөж, маш хэцүү, амь сорьсон хагалгаанд орох эрсдэлтэй үе дээрээ шар будаа хэрэглэн эрүүлжиж, хагалгаанд оролгүйгээр тэнхэрэн босч ирсэн түүхтэй. Энэ цагаас хойш өөрийн хэрэглэж эрүүлжсэн будаагаа Монголчууддаа хэрэглүүлж, эрүүл энх, жаргалтай амьдрахад нь хувь нэмрээ оруулахаар шийдсэн.
Энэ зорилгынхоо төлөө тууштай байж, олон саад бэрхшээлийг туулсаар өнөөдрийг хүрч, олон айл өрх ХОНОГ будааг өдөр тутам хэрэглэдэг болсонд таатай байдаг.
Сайн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зэрэгцээ Монголчууддаа эрүүл, зөв хооллолтын мэдлэгийг хоногшуулах нь зөв болохыг ойлгож, эрхэм зорилгодоо тусган ажиллаж байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг шиг Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэн, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх хичээл зүтгэлийн маань үр дүнд ХОНОГ брэнд маань зах зээл, хэрэглэгчийнхээ тоог нэмэн өргөжсөөр буйд талархаж байна.
ӨДӨР БҮР ЗӨВ ХООЛЛОЖ, ХОНОГ БҮРИЙГ ЭРЧ ХҮЧТЭЙ, ЖАРГАЛТАЙ ӨНГӨРӨӨЖ БАЙХЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮСЭН ЕРӨӨЕ
ЦАХАР ЛИГДЭН ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МӨНХЦЭЦЭГ
